2011-02-12
tsagiig herhen zov zohistoi ongrooj surah ve ????
Цагийг хэрхэн зөв зохицуулж сурах тухай


Цагийг зөв зохицуулж сурна гэдэг амьдралын үндсэн хэрэглээ. Энэ бол ялангуяа мэргэжлийнхээ карьерт амжилт гаргахад нөлөөлөх чухал хүчин зүйл юм. Тийм учраас цагийг хэрхэн зөв зохицуулж сурах техникүүдийг мэдэх хэрэгтэй.
Цаг үргэлж явж байдаг, та үүнийг зогсоож чадахгүй гэдгээ сана. Харин та үүнийг зохицуулж чадна. Цагийг зөв зохицуулснаар ажлын их ачаалалын дундуур ч та төвөг багатай гарч гэр бүлдээ зориулах цагаа ихэсгэж чадна. Танд цагаа үр бүтээлтэй ашиглаж, амжилттай байх аргуудыг танилцуулъя.
Зөвлөгөө 1. Төлөвлөгөө гарга

Цагийг хэрхэн зөв зохицуулж сурах тухай


Төлөвлөгөө гаргана гэдэг цагийн менежментийн сайн арга. Яг одоо хийх шаардлагагүй зүйлсийг шалгаж тодруул. Жишээлбэл: ажилдаа хоцорч очих. Таны хийх зүйл бол унтаж амраад эрт босох. Ингэснээр та өглөөний цайгаа бэлдэх, хувцсаа сонгох, ажилдаа цагаасаа эрт очих боломжтой. Өөрийгөө урагшилж байна гэж бодолгүйгээр үүнийг хэвшил болго.
Зөвлөгөө 2. Хийх ажлаа жагсаа

Цагийг хэрхэн зөв зохицуулж сурах тухай


Хийх ажлын жагсаалт бол өөрийн хэрэгцээгээ бичих гэсэн үг. Яг л дэлгүүр явахдаа худалдаж авах зүйлсээ бичдэг шиг. Жагсаалтаа зөв дугаарласан эсэхээ хянаарай, та эхлээд юу хийх, түүний дараа хаашаа явах гэх мэтээ яг таг мэдэх болно.
Зөвлөгөө 3. Систем бий болго.

Цагийг хэрхэн зөв зохицуулж сурах тухай


Систем дээрээ ажиллаж, боломжит зүйл эсэхийг шалга. Таны цагийн менежмент ажлыг чинь явуулах төгс төлөвлөгөө байх ёстой гэдгийг анхаараарай. Энэ нь та зорилгодоо хүрэхүйц хэлбэрээр зохион байгуулагдсан байх ёстой гэсэн үг.
Зөвлөгөө 4. Бүтээлч бай

Цагийг хэрхэн зөв зохицуулж сурах тухай


Цагаа зөв зохицуулж сурах шилдэг аргуудын нэг нь бүтээлч байдал. Цаг чухал гэдгийг та мэднэ дээ, тиймээс цагийг бүү дэмий өнгөрөө. Жишээлбэл: Та гэрийнхээ бүх ажлыг амжуулчихлаа, танд дахиад цаг байна гэж бодъё. Та цэцэрлэгрүү явж ургамалаа арчилж эсвэл гэр бүлдээ зориулж амттай хоол хийж болно шүү дээ.
Зөвлөгөө 5. Өрсөлдөгч бай.

Цагийг хэрхэн зөв зохицуулж сурах тухай


Өрсөлдөхүйц байна гэдэг цагийг зохицуулах ухаануудын нэг. Хүмүүст өөрийгөө тэдэнтэй өрсөлдөхүйц хэмжээнд ажил хийж, илүү хурдан хугацаанд үр дүн гаргах чадвартай гэдгийг мэдрүүл.
Зөвлөгөө 6. Сахилга баттай байх.

Цагийг хэрхэн зөв зохицуулж сурах тухай


Сахилга бат гэдэг таны цагийг зохицуулж байдаг зүйл. Та юу дуртайгаа хийж болох боловч хийж байгаа зүйл чинь танд үргэлж нөлөөлдөг гэдгийг сана. Та өөртөө зориулсан журамтай байх хэрэгтэй бөгөөд эерэг аргаар үүнийгээ сахьдаг байх хэрэгтэй.
Эдгээр аргуудыг хэрэглэн амьдралдаа амжилт гаргаарай. Цаг хугацаа таны дайсан биш, найз нөхөр чинь.


Бичсэн: savaagui DIDI sarand nisnee | цаг: 21:52 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих


Энэ бичлэг нийт 1097 удаа уншигдсан.



:-)
 
xaax